Дарь-Эхийн замыг 10 хоног хаана

Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 2.25 м, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй. Нийт замын уртад далангийн өргөсөлтийн ажил, замын трасст орсон инженерийн шугам сүлжээнүүдийг шилжүүлэх ажлууд бүрэн хийгдсэн. Зорчих хэсгийн өргөсгөх 1 м хэсгийн суурийн ажил хийж гүйцэтгээд, техникийн нөхцлийн дагуу инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дуусаад байна. /Өндөр хүчдэлийн 10000 кв-ийн 21 ш тулгуур шинэчилж зөөх, 35000 кв-ийн 4 ш тулгуур хураах, 0.4 кв-ийн 20 ш тулгуур зөөх өндөрлөх, газар доорх кабель шугам 350 м, өндрийн кабель 1000 м шинэчлэх зөөх/. Хуучин гэрэлтүүлгийн 35 шон гэрэлтүүлгийг хурааж дүүрэгт хүлээлгэн өгсөн бөгөөд ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил 9 цэгт хийгдэж байна. Сансарын ШТС-аас Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 2 км замын хөдөлгөөнийг 8-р сарын 06-ны 23 цагаас эхлэн 10 хоног хязгаарлаж зам барилгын ажил гүйцэтгэнэ. 1979 онд анх баригдаж, 1993 онд нэг удаа шинэчлэлт хийгдсэн уг замыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцлөөр он дамжуулан барьж байна.

Бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй

Хөрсний нягт чийг хэмжигч цахилгаан соронзон багаж

Хэмжилтийн гүн: 30 см, Хэмжилт хийх хугацаа: 2 мин, Хэмжилтийн үзүүлэлт: Нягтруулалтын %, чийгшилтийн %, GPS байршилт,

Дэлгэрэнгүй

Маршалл пресс

Хүчин чадал: 50 кН, Туршилтын хурд: 50,8мм/мин, Ачаалал өгөх цагираг: 30 кН,

Дэлгэрэнгүй

CBR-ын пресс

Даралтын хүч: 50 кН, Туршилтын хурд: 1,27мм/мин, Цахилгааны хэрэглээ: 220 вольт,

Дэлгэрэнгүй